x

Дарханы замаас болж иргэд, бизнесийн салбарынхан хохирч байна

Дарханы замын бүтээн байгуулалтын ажил ирэх арваннэгдүгээр сард дуусах төлөвлөгөөтэй байсан.

 

Гэтэл энэ зун бороо хур элбэг байснаас үүдэн зам засварын ажил хоцрогдолтой байгаа бөгөөд энэ ондоо багтаж ашиглалтад орохгүй гэсэн мэдээлэл зарим хэвлэлээр гарсан. Тэгвэл Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан энэ талаар өчигдөр мэдээлэл хийхдээ “Дарханы замын нэг болон гуравдугаар хэсэг дээр ажиллаж байгаа компани төлөвлөгөөнөөс 18 хоногийн хоцрогдолтой явж байна.

Хэрэв ажлаа долоо хоногийн дотор нөхөж хийхгүй бол тендерийн гэрээг цуцлах саналыг Зам тээврийн хөгжлийн яамнаас гаргана. Ирэх арваннэгдүгээр сардаа багтааж дуусгахыг гүйцэтгэгч компаниудад үүрэг болгосон” гэсэн юм.

Дархан, Сэлэнгийн зам бол хойд болон баруун аймгуудын чиглэлийг холбох гол зам. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн засвартай байгаа нь иргэдэд багагүй хүндрэл учруулаад байгаа юм. Тус зам нь зундаа аялал жуулчлал, зугаалга, намартаа ногоо болон тариа буудайг Улаанбаатар хот руу зөөж, худалдан борлуулах хамгийн том гүүр болдог.

Гэтэл энэ зам засварт орж, иргэд туслах замаар зорчихоос өөр аргагүй болоод таван сарыг үдээд байна. Энэ хугацаанд зорчигч тээврийн үйлчилгээ буюу хот хоорондын автобусаар зорчих иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 20 хувиар буурсан байна. Гэхдээ зорчигч тээврийн үйлчилгээний хувьд үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд зам засварын ажилтай холбогдуулан тээвэрлэлтийн цаг уртассан тухайгаа хэлж байв.

Өмнө нь зургаан цаг явдаг байсан автобус одоо 10 гаруй цаг явж байгаа ажээ. Хөвсгөл, Дархан, Эрдэнэт чиглэлийн нийтийн тээвэр урдуураа буюу Дашинчилэнгийн замаар зорчиж байна.

Харин галт тэргээр зорчих иргэдийн тоо эрс нэмэгджээ. Үүнээс үүдэн УБТЗ-ын тасалбар борлуулах цэг өглөө 06:00 цагаас эхлэн тасалбар борлуулдаг болжээ. Өмнөх жилүүдэд Замын-үүд, Сайншанд чиглэлийн иргэд л тасалбар дээр дугаарлан өдрийг бардаг байсан бол одоо Сэлэнгэ, Дарханы чиглэлд тасалбар авахаар дугаарлан зогсох иргэд олширчээ.

Урд чиглэлийн галт тэргийг бодвол Дарханы чиглэлийн галт тэрэг өдөрт харьцангуй олон удаа явдаг. Тийм учраас зун болон намрын цагт зорчих иргэд тасалбарын тал дээр санаа зовох нь бага байдаг.

Гэтэл энэ жилийн хувьд зам засварын ажилтай холбоотойгоор галт тэрэгний тасалбар авахын тулд өглөөнөөс орой болтол суух болжээ. Мөн билетийн кассын ажилчдын хувьд “Цайндаа ч орох завгүй ажиллаж байна” гэж байсан юм.

Гэхдээ үүнээс гадна нэн түрүүнд яригдах чухал асуудал бол тариаланчид зунжин хөлс хүчээ дуслуулан арчилж ургуулсан ногоогоо худалдан, борлуулж ашиг хүртэх цаг. Гэтэл тариаланчдын хувьд зам засварын ажил тэдэнд хүндрэл учруулж байгаа нь асуудал болоод байна.

Э.Долгор: ДАРХАНЫ ЗАМ ТАРИАЛАНЧДАД ХҮНДРЭЛ УЧРУУЛЖ БАЙНА

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумаас ирсэн тариаланч Э.Долгор “Ургац хураалтын энэ үед Дарханы зам засварт орсон нь тариаланч бидэнд хүндрэлтэй байна. Зунжин арчилж, хөлс хүчээ дуслуулан байж тарьсан ногоо ямар ч үнэгүй зүйл болоход ойрхон байна.

Жилийн жилд Сэлэнгийн тариаланчид бид Улаанбаатар хот руу ногоогоо оруулж зардаг. Гэвч энэ жил зам засварын ажлаас үүдэн тээвэрлэлтийн зардал нэмэгдсэн мөн тээвэрлэлтийн явцад хохирол их гарч байна. Өмнөх жилүүдэд нэг тонн ногоог 80 мянган төгрөгөөр тээвэрлүүлдэг байсан бол энэ жил 120 мянган төгрөг төлж  байна.

Манайх тарвас тариалдаг. Гурван тонн тарвас Улаанбаатар  хот руу тээвэрлэхэд ихэнх нь хагарсан байна. Борлуулалтын хувьд ч муу байна. Түүн дээр зам тээврийн асуудал нэмэгдээд тариаланчдад үнэхээр хүнд байна. Тээврийн хөлс нэмэгдсэн болон зам хэцүүгээс болоод ирээгүй иргэд ч олон байгаа” гэсэн юм.

Д.Галбадрах: ЗАМЫН ТООСЖИЛТООС БОЛЖ ОСОЛ ИХ ГАРЧ БАЙНА

Хот хооронд иргэдэд үйлчилдэг жижиг тэрэгний жолооч Д.Галбадрах “Зам бол үнэхээр хэцүү байна. Явах болгонд машинд эвдрэл гэмтэл гарч байна. Иймээс зорчигч тээвэрлэх үнээ нэмэхээс өөр аргагүй болсон.

Өмнө нь 25 мянган төгрөгөөр явдаг байсан бол одоо 30-40 мянган төгрөгөөр явж байна. Явах зам болон цагийн хувьд уртассан. Өмнө нь дөрвөн цаг явдаг байсан бол одоо найман цаг явж байна. Зам засварын ажлын хувьд бол өдөр бүр явдаг надад л лав засч байгаа юм харагддаггүй.Хуучин замыг нь хуулаад хаасан байдалтай байгаа. Туслах зам явахын эцэсгүй байгаа.

Хусаад орхисон зам учраас машин суучихаад байна. Жолооч нар хурд хэтрүүлээд осол их гарч байгаа гэдэг.  Тийм биш, туслах зам хурдлах ямар ч боломжгүй. 40 км цагийн хурдтай л явж байна.

Харин осол аваарын хувьд тус туслах зам тоосжилт ихтэй, үзэгдэх орчин харагдахгүй байгаагаас үүдэн осол гарах нь хэвийн үзэгдэл болсон. Туслах замаа сайн тавьж өгөөгүйн улмаас хэн дуртай нь зам гаргаад бэлчээр сүйдэж байгаад үнэхээр харамсаж байна” гэсэн юм.

Жижиг тэргээр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сум руу явж буй иргэн Г.Нямаа “Олон цаг явна, дээрээс нь шаварт сууна. Амьд яваад очих баталгаа алга. Тоосжилттой, мөргөлдөөн, зам тээврийн осол их байна.

Бие махбод зүгээр өвчин зовлонгүй иргэд бид ч яах вэ. Өвчин, зовлонтой яаралтай түргэн тусламж хэрэгтэй хүмүүс яах вэ. Галт тэрэгнийх нь билет олдохгүй. Замаар явахаас өөр аргагүй хүмүүс. Хуучин замыг нь хэвээр нь үлдээгээд, хажууд нь шинэ зам тавьж болоогүй юм байх даа. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно гэдэг л болж байх шиг байна” гэж байсан юм.

Н.Батгэрэл: ЭНЭ ЖИЛ ЖУУЛЧДААС ИХ САНАА ЗОВОВ

Манай улсын аялал жуулчлалын гол улирал бол зун.

Ирсэн жуулчид ихэвчлэн Дарханы замаар дайран Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт, Хөвсгөл гэсэн маршрутаар аялдаг. Гэтэл энэ зун дотоод гадаадын жуулчид замын асуудлаас үүдэн эрс багассан гэж жуулчин тээвэрлэдэг автобусны жолооч ярьж байлаа.

Жолооч Н.Батгэрэл “Энэ зун замын хувьд үнэхээр хэцүү байлаа. Бороо, хур ихтэй байсныг ч хэлэх үү. Жуулчид тээвэрлэж явахдаа өмнөөс нь санаа зовох юм. Ядаж аялал жуулчлалынхаа ид үед замыг нь хэвээр үлдээгээд шинэ зам барьж болоогүй юм байх даа. Манайхаас бусад улсад хуучин замыг нь хэвээр орхиод шинэ зам барьдаг шүү дээ.

Жишээ нь Хятадад Эрээнээс Шилийн гол хүртэл зам тавьж байна. Хуучин зам нь хэвээрээ. Тэрүүгээрээ иргэд нь зорчиж байна. Яагаад ингэж тавьж болохгүй гэж. Бүтээн байгуулалт нэрээр иргэдийг хохироохоо болих хэрэгтэй” гэж байв.

"Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Өчигдөр 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Өчигдөр 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Өчигдөр 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Өчигдөр 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Өчигдөр 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Өчигдөр 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top