x

Б.Энх-Амгалан: Улаанбаатар-Дарханы замыг хугацаанд нь дуусгахгүй бол гэрээг цуцална

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр замын засвар шинэчлэлтийн ажлын явц наймдугаар сарын 25-ны байдлаар 23.74 хувьтай байна.

 

Багц бүрийн ажлын явцыг танилцуулбал:

Багц 1: Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто замын барилгын ажил 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 27.87 хувьтай, ажлын талбайд 244 ажилтан, 107 машин, техник ажиллаж байна.
Багц 2: Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто замын барилгын ажил 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 18.92 хувьтай, ажлын талбайд нийт 154 ажилтан, 57 машин, техник ажиллаж байна.
Багц 3: Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто замын барилгын ажил 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 32.31 хувьтай, ажлын талбайд нийт 222 ажилтан, 118 машин, техник ажиллаж байна.
Багц 4: Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замын барилгын ажил 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 16.72 хувьтай, ажлын талбайд нийт 56 ажилтан, 47 машин, техник ажиллаж байна.  
Багц 5: Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто замын барилгын ажил 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 30.58 хувьтай, ажлын талбайд нийт 108 ажилтан, 74 машин, техник ажиллаж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын барилгын ажлын зөвлөх компани, төслийн удирдагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл зэрэг бүх талынхныг оролцуулан, өргөтгөсөн хурал хийлээ.

Уг хуралд Ерөнхий сайдын зөвлөх Ж.Бат-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн Дэд сайд Л.Халтар, АЗБХЗГ-ын дарга Д.Доржханд, ЗТХТ ТӨҮГ-ын захирал Р.Буд зэрэг яамны харьяа агентлаг, газар, хэлтсийн удирдлагууд оролцов.

Б.Энх-Амгалан сайд хурлын эхэнд гүйцэтгэгч компаниудын төлөөллүүдээс Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын засвар шинэчлэлтийн ажлын гүйцэтгэлийн талаарх дүн мэдээллийг сонсож, үүрэг чиглэл өгөн, ажил нь удаашралтай байгаа 2, 4 дүгээр багцын гүйцэтгэгчдэд тав хоногийн хугацаанд ажлаа эрчимжүүлж, ахиц гаргахгүй бол тендерийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг хатуу анхааруулав. 

Мөн тэрбээр Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам нь Монгол Улсын босоо тэнхлэгийн хамгийн их хөдөлгөөний эрчимтэй, транзит тээврийн гол зам болохыг онцлоод Засгийн газар, Ерөнхий сайдын хэмжээнд ач холбогдол өгч ажиллаж буй олон улсын хэмжээний төсөл хөтөлбөрт хариуцлагагүй хандаж буй 2, 4 дүгээр багцын гүйцэтгэгч "Чайна эстэйт констракшн" ХХК-ийн удирдлагуудыг шаардлага биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлахаас гадна, торгууль ногдуулна гэдгийг санууллаа. Гүйцэтгэгч талынхан мэдээллээ танилцуулж дууссаны дараа 11 дүгээр сард багтаан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээнэ гэдгээ Б.Энх-Амгалан сайдад илтгэв.  

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын 1, 3, 5 дугаар багцын гүйцэтгэгч компаниуд хоёр ээлж гарган, 24 цагаар ажиллаж байгаа ч бороо хур ихтэй цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан графикт хугацаанаас 18 хоногийн хоцрогдолтой ажиллаж байна.

Салбарын сайдын зүгээс гүйцэтгэгч талынханд ажлаа эрчимжүүлж, чанартай хийж гүйцэтгэж, түр замыг хурдан тавьж дуусгах, үерт эвдэрсэн түр замыг яаралтай засаж дуусгах, графикт хугацаандаа ашиглалтад оруулахад онцгой анхаарч ажиллахыг сануулаад, гүйцэтгэлийн ажилд тулгарч буй зарим хүндрэлтэй асуудлуудыг хууль, журмын дагуу шийдвэрлэж ажиллахыг яамны холбогдох газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгожээ.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (84.244.65.238)
    Хугацаагийн шамдуулж байгаад чанаргүй зам тавихвийдээ
    2019 оны 08 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Өчигдөр 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Өчигдөр 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Өчигдөр 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Өчигдөр 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Өчигдөр 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Өчигдөр 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top