x

Чингис хаан” музейн долоон давхар барилгын 60 хувийг үзмэр, үзүүлэг эзэлнэ

БСШУСЯ-аас Төрийн ордны Б танхимд /2019.09.16/ “Чингис хаан” хаадын музей байгуулах асуудлаар эрдэмтдийн зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд оролцож, Засгийн газрын байр суурийг илэрхийлэв.

"Чингис хаан” хаадын музейг барих барилгын хэлбэр хийц, газрын байршил, үзүүлэг, үзвэрийн дэглэлт, танхимын хуваарилалт, зохион байгуулалтын талаар эрдэмтэд олон янзын байр суурь илэрхийлж байсан ч “Чингис хаан” хаадын музейг байгуулах тухайд санал нэгтэй дэмжиж байв. Түүнчлэн соёл, урлагийн салбарт Монгол Улсын Засгийн газраас анхаарч, томоохон хөрөнгө оруулалт хийж байгаа нь ард иргэдээ соён гэгээрүүлж байгаа хэрэг гэж үзэж буйгаа ахмад эрдэмтэд хэлэв.

Хүннү гүрний хаан Модун Шаньюгаас Наймдугаар Богд Жавзандамба хутагт хаан ширээнээсээ буух хүртэлх үеийн Монголын хаадын түүхийг тус музейд харуулах аж. Үүгээр дамжуулж, Их монгол Улсын эзэн Богд Чингис хаан азид, дэлхийн хөгжилд, цаашлаад хүн төрөлхтний түүхэнд оюун санааны  ололт, дэвшлийг хэрхэн гаргаж ирсэн бэ гэдгийг тод харуулах ёстой гэв.

“Чингис хаан” хаадын музейн зургийн төслийг архитектор Д.Балдан хийсэн байна. Төрийн ордны баруун хойно буюу Байгалийн түүхийн музей байрлаж байсан газарт тус музейг шинээр байгуулах бөгөөд энэ байршлыг өөрчлөхгүй гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн. Гадаад хийц, хэлбэрийг дахин хэлэлцэж, эрдэмтдийн саналыг тусган гэр хэлбэрт оруулах эсэх зэрэг асуудлыг судалж танилцуулахыг зураг төслийн багийнханд үүрэг болгов. Засгийн газраас бүх талаар дэмжиж ажиллана гэв.

Төлөвлөгдсөн 3,300 мк.в эдэлбэр газрын 2,500 мк.в талбайд  долоон давхар барилгыг төлөвлөснөөс 60 хувийг музейн үзмэр, үзүүлэг эзэлнэ. Үндсэн гурван хэсэг 15 байнгын үзмэрийн танхимтай байхаар зохион байгуулна гэв.

Эрдэмтэд Монгол Улсын хаадын талаархи эд, өлгийн зүйлс, түүх, ном, судар, олдвор арвин. Иймд орчин үеийн техник технологийн дэвшлийг ашиглаж, үзэгчдэд сонирхолтой, ойлгомжтой, хялбар байдлаар хаадынхаа түүхийг хүргэх тал дээр анхаарч ажиллахыг сануулж байв.

Мөн музейн барилгыг чанартай, үнэт метал, эрдэнийн чулуу оролцуулах гэх зэргээр хийх саналыг зарим эрдэмтэн гаргасан. Ирэх оны сүүлээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа учир үзмэрүүдийг сэргээн засварлах, гадаад улс орнуудад хадгалагдаж буй дахин давтагдашгүй, түүхийн хосгүй үнэт олдворуудын эх хуулбарыг хийх, хувь цуглуулагчдаасаа дэмжлэг авах зэрэг бусад бэлтгэл ажлыг сайтар зохион байгуулж ажиллах тал дээр ажлын хэсгийн гишүүд анхаарах нь зүйтэй гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 23 цаг 41 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 23 цаг 50 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Өчигдөр 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Өчигдөр 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Өчигдөр 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Өчигдөр 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top