x

“Нэхмэлийн шар”-ын хороолол дунд ААН-үүд өөрсдийн хөрөнгөөр зам тавилаа

Нийслэлийн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, 19 дүгээр хороололд байрлах “Нэхмэлийн шар” байруудын газар чөлөөлөлт, орон сууцжуулалтын төслийн хэрэгжилт, нөхцөл байдалтай Хотын захирагч С.Амарсайхан өнгөрсөн сард газар дээр нь очиж танилцан, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэн ажилласан.

Хороолол дундах явган хүний болон авто замын асуудал хүндрэлтэй байгааг оршин суугчид тэр үеэр Хотын захирагчид уламжилж байсан юм. Хотын захирагчийн зүгээс төсөл хэрэгжүүлэгч гурван компанийг нийгмийн хариуцлагын хүрээнд тухайн орчмын 150 метр авто замыг өөрсдийн хөрөнгөөр засах, холбогдох газруудыг хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг үүрэг чиглэл болгосон юм.

Хотын захирагчийн энэхүү саналыг барилгын компаниуд санал нэгтэйгээр дэмжиж, замын ажлыг эхлүүлж дуусгаад, өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өглөө. 

Энэ үеэр “Нутгийн буян групп” компанийн захирал Л.Бат-Орших “Замыг төсөл хэрэгжүүлж байгаа гурван компани хамтраад, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ хийсэн. Ажлын болон ерөнхий төлөвлөгөөнд ороогүй байсан. 180 сая орчим төгрөгийн зардлаар хийж гүйцэтгээд өнөөдөр нийслэлийн холбогдох албан тушаалтнуудад хүлээлгэн өгч байна. Цаашдаа явган хүний замыг нь шийднэ” гэсэн юм. 

Харин Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр “Засаг даргын өгсөн үүрэг даалгавар хэрэгжиж, ийм сайхан замтай боллоо. Төсөл хэрэгжүүлж буй гурван компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ замыг барьсанд талархлаа илэрхийлье” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 23 цаг 39 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 23 цаг 49 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Өчигдөр 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Өчигдөр 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Өчигдөр 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Өчигдөр 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top