x

Дулаанаа өгөөгүй ААН-үүдэд ШӨХТГ-аас шаардлага хүргүүлжээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газарт иргэдээс ирсэн гомдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

Хэрэглэгчийн мэдээллийн 1284 утсаар энэ оны наймдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 18-ны хооронд орон сууцны халаалт, дулаантай холбоотой 29 өргөдөл гомдол иржээ. Гомдлын тоог бусад саруудтай харьцуулахад ихэссэн ба цаашид өсөх хандлагатай байгааг ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам мэдээллийн эхэнд хэллээ. 

Хэрэглээний усны үнэ тариф нэмэгдсэн ба орон сууцны үйл ажиллагаа эрхэлдэг тусгай зөвшөөрөлтэй компаниуд ус, суурь хураамжны үнийг нэмж тооцож байна, тусгай зөвшөөрөлтэй компаниуд халаалтаа өгөхгүй болон цахилгаанаа хязгаарлаж, ус, цахилгааны төлбөрөө цагт нь төлж байхад үйлчилгээг бүрэн үзүүлдэггүй гэх гомдлууд зонхилсон байна. 

Ш.Цэрэндулам:

-“Тусгай зөвшөөрөлгүй компаниудын хувьд өр төлбөр үүсгэсэн, чирэгдэл учруулсан тохиолдолд хариуцлага тооцох нөхцөл байдал хязгаарлагдмал байдаг. Тэгсэн хэрнэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлдэг нөхцөл байдалтайгаар нийт хэрэглэгчдийг хохироож байна. 

Энэ сарын 15-ны дотор сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууцны халаалтыг өгөх ёстой. Гэтэл зарим орон сууцны халаалтыг одоо болтол өгөөгүй байна. Энэ нь тусгай зөвшөөрөлгүй болон “Улаанбаатар дулааны сүлжээ”-нд төлбөрийн үлдэгдэлтэй байгууллагууд тухайн орон сууцыг дулаанаар хангахгүй байгаатай холбоотой. 

Иймд ШӨХТГ-аас улсын байцаагчийн албан шаардлагыг өр төлбөр үүсгэж, хэрэглэгчдийг хохироосон “Ган инженер”, “Бадамлах нар” гэх тусгай зөвшөөрөлтэй  компанид тус тус хүргүүлээд байна. 12 аж ахуйн нэгж байгууллага, 24 байранд засвар хийж байгаа тул дулаан нь ирээгүй байна" гэлээ.

Мөн зарим орон сууцанд Барилга хот байгуулалтын яамнаас тендер нь удаашралтай зарлагдсны улмаас засварын ажил нь хойшилж хийгдэж байгаа ба тус яам орон сууцны бодлого хариуцаж ажилдгийн хувьд энэ үйл ажиллагаагаа эрт зарлаж, иргэд хэрэглэгчдэд чирэгдэлгүй үйлчлэх үүрэгтэй гэв. 

Албан шаардлагад заасан үүрэгт ажлыг биелүүлсэн талаарх мэдээллийг есдүгээр сарын 30-ны дотор ШӨХТГ-т ирүүлэх бөгөөд биелүүлээгүй тохиолдолд хуулийн дагуу холбогдох хариуцлагыг хүлээлгэхийг мэдэгдлээ. 

 
 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 23 цаг 40 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 23 цаг 50 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Өчигдөр 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Өчигдөр 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Өчигдөр 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Өчигдөр 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top