Нийгэм

ЭХЭМҮТ хүүхдийн вакумжсан мэс заслын хэсэгтэй боллоо
Мэс заслын вакум өрөөнүүдийн хана, тааз, шал болон бусад дагалдах тоног төхөөрөмжүүд нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тоосжилт үүсдэггүй, цахилгаанждаггүй, нянгийн эсрэг бактер үрждэггүй, цэвэрлэхэд хялбар тусгай зориулалтын материалаар хийгджээ.
2019-10-14

Өнөөдөр “Азийн хотуудын орон сууцны IV форум” болно
“Нийслэлийн орон сууцны корпораци” “Азийн хотуудын орон сууцны IV форум” зохион байгуулна. Тус форумын нээлтийн үйл ажиллагаанд БХБ-ын сайд Х.Баделхан, НИТХ-ын дарга Р.Давга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар оролцоно.
2019-10-14

Караокед гал гарсны улмаас нэг хүн нас барж, 20 гаруй хүн түлэгджээ
Караокед гал гарсны улмаас нэг хүн нас барж, 20-иод хүн түлэгдэж, угаартжээ.
2019-10-13

Нийт 25 мянган тонн сайжруулсан түлш борлуулжээ
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд үүсгэн байгуулсан “Таван толгой түлш” ХХК-ийн дөрвөн үйлдвэрийн найман шугам 24 цагаар тасралтгүй үйлдвэрлэл явуулж байна.
2019-10-12

Сэлбэ голын эрэг дагуу амралт зугаалгын талбай байгуулжээ
Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба иргэн С.Нямдаваатай хамтран Төр хувийн хэвшлийн түншлэлээр ХУД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбэ голын эрэг дагуу 2562м.кв талбайд амралт зугаалгын иж бүрэн тохижилттой талбайг байгууллаа.
2019-10-12

“Их хотын хямдрал-Бизнес фестиваль” арга хэмжээ зохион байгуулагдаж байна
Нийслэлийн 380 жилийн ойн баярыг тохиолдуулан “Их хотын хямдрал- Бизнес фестиваль 2019” арга хэмжээг Сүхбаатарын талбайд өнөөдөр зохион байгуулагдаж байна.
2019-10-12

Өнгөрөгч шөнө 15 хүн угаартаж, эмнэлгийн тусламж авчээ
Аравдугаар сарын 10-ны 21 цагаас 11-ний 06 цагийн байдлаар зургаан өрхийн 15 хүн угаартсан гэсэн оноштойгоор эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Тэдний найм нь насанд хүрэгч , долоо нь хүүхэд байна.
2019-10-11

Цахим гэмт хэрэгтнүүд 7-8 хаягийг зэрэг ашигладаг байжээ
Цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байгаа цахим гэмт хэргийн холбогдогчид ихэнхдээ 4-5, цаашлаад 7- 8 хаяг зэрэг ашигладаг болохыг тогтоожээ. Энэ нь гэмт үйлдлээ хуурамч хаягийн тусламжтай гүйцэтгэх, бага насны болон өсвөр насны хүүхдүүдийн дунд буруу үлгэр дууриалал үзүүлэх, тэднийг гэмт үйлдэлдээ татан оруулах эрсдлийг бий болж байна.
2019-10-11

Үйл ажиллагааг нь зогсоосон уул уурхайн компаниар нөхөн сэргээлт хийлгэх хэрэгтэй
Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу компанийн үйл ажиллагааг зогсоосон ч уул уурхайн компаниудын хууль бус орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх, хуулийн дагуу арга хэмжээ авч эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудал зүгээр өнгөрөх болоод байна гэв.
2019-10-10

Цэргийн эрүүл мэндийг цэцэрлэгээс нь эхэлж анхаармаар байна
Цэргийн насны залуусын дунд өвчлөл, эрүүлжилтийн байдлыг хянах “M-Health” программыг нэвтрүүлэн цэргийн насны залуусыг бүртгэж, цэрэг татлагаас чөлөөлөгдсөн болон өвчтэй, эмчлүүлээд эрүүлжиж буй залуусыг үүгээр хянадаг болжээ.
2019-10-10

Хувьсгал хийхэд хүний амь хамаагүй юу?
Хэрвээ сайжруулсан шахмал түлш нь утааг бууруулах хувьсгал мөн юм бол хувьсгалыг хүний аминд хүрэхгүйгээр хийх боломж байхгүй юу? Нэг хэсгийнх нь амь насыг үнэгүйдүүлж байж нөгөө хэсгийнх нь эрүүл мэндийг аварна гэх аль нийгмийн ёс суртахуун бэ?
2019-10-10

Бугант тосгоны төв рүү баавгай орж иржээ
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Ерөө, Хушаат, Жавхлант, Хүдэр зэрэг суманд баавгай айлын орон гэрт орсон тохиолдол гарчээ.
2019-10-09

Шөнийн цагт ханан пийшингийн хаалтыг хаахгүй байхыг зөвлөлөө
Гэр хорооллын 220 мянган өрхийн 50 орчим хувь нь ердийн зуух хэрэглэж байна. Сайжруулсан шахмал түлш хэрэглэж байгаа тохиолдолд ердийн зуух, төслийн зуухыг зохих журмын дагуу ажиллуулах шаардлагатай бөгөөд шөнөдөө ханан пийшингийн сойлтуурыг хаахгүй байхыг зөвлөлөө.
2019-10-09

Агаарын чанарын станцууд нэмэлтээр өөр бодис хэмжих боломжгүй
Нийслэл хотод орчны агаарын чанарыг хэмждэг 12 суурин станц байгаагаас гадна нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын явуулын станц бий. Агаарын чанарын стандартад заагдсан агаар дахь угаарын хий болох хүхэр, азотын ислүүд болон PM10, PM2.5 гэх мэт тоосонцорт л хэмжилт хийдэг. Нэмэлтээр өөр төрлийн бодис хэмжих боломжгүй.
2019-10-09

Туул голоос 75 настай эрэгтэйн цогцос олджээ
Талийгаач нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа-2 хорооллын оршин суугч 75 настай, эрэгтэй болохыг тогтоожээ.
2019-10-09

Н.Цэрэнбат: Угаарын хий мэдрэгчийг нийслэлийн өрхүүдэд нэг удаа үнэгүй олгоно
"Сайжруулсан түлш нь стандартын дагуу үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд сар бүр шинжилгээ хийж байгаа. Засгийн газар гаргасан шийдвэрээсээ ухрахгүй" гэв.
2019-10-09

Ургац хураалт 42,3-86,6 хувьтай байна
Аравдугаар сарын 8-ны байдлаар 55.9 мянган га-г ангилан хадаж нийтдээ 148.0 мянган га-гаас 192.4 мянган тонн үр тариа, үүнээс 187.1 мянган тонн улаанбуудай, 12.9 мянган га-гаас 158.6 мянган тонн төмс, 6.1 мянган га-гаас 68.4 мянган тонн хүнсний ногоо хураажээ. Үр тариа 42.3 хувь, хүнсний ногооных 75.9 хувь, төмсний хураалт 86.6 хувьтай байна.
2019-10-09

Баавгай аав, хүү хоёрын аминд хүрсэн хэргийн мөрөөр...
"Иргэд болон малыг баавгайн халдлагаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах хүрээнд ой мод руу зорчуулахгүй, бэлчээрт яваа малаа эзэнтэй байлгах зэрэг зөвлөгөөг өгч байгаа. Сүүлийн үед баавгайн тоо толгой эрс нэмэгдэх хандлагатай байна. Мөн буудаж болохгүй учраас хий буудан үргээж хөөж байгаа” гэв.
2019-10-09

УДЭТ, ДБЭТ болон Төв номын сангийн барилгыг шинэчлэх ажлыг зогсоох санал хүргүүлнэ
Ё.Баатарбилэг: Төсөвлөгдсөн 12 тэрбум төгрөгийг боловсрол, спорт, шинжлэх ухааны салбарт тулгамдаж буй асуудалд шилжүүлж өгөх саналыг хүргүүлэхээр болсон. Үнэхээр харамсалтай байна.
2019-10-09

Улсын цэцэрлэгийн хүүхдүүдэд улирлын томуугийн вакциныг үнэгүй хийнэ
Нийслэлийн харьяа 233 цэцэрлэг, УБТЗ-ын харьяа 10 цэцэрлэгийн нийт 87,130 хүүхэд, мөн асрамжийн зургаан төвийн 6,150 хүүхдийг улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамруулна.
2019-10-08
